Сүүлд шинэчилсэн: 2026 оны 7 дугаар сарын 25
Энэхүү Нууцлалын Бодлого нь "Изисим Дата Провайдер" ХХК (цаашид "Easysim" гэх)-ийн Easysim.mn вэбсайт болон EasySim гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдаг талаар тайлбарлана. Хэрэглэгч манай үйлчилгээг ашигласнаар энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.1. Мэдээлэл хариуцагч: "Изисим Дата Провайдер" ХХК, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.
1.2. Холбоо барих: info@easysim.mn / +976 8895 2208
2.1. Бүртгэлийн мэдээлэл. Та Google эсвэл Facebook хаягаараа нэвтэрсэн тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгчээс таны нэр, и-мэйл хаяг, профайл зургийг хүлээн авна. Бид таны Google/Facebook нууц үгийг хэзээ ч хүлээж авдаггүй, харахгүй.
2.2. Захиалгын мэдээлэл. eSIM багц худалдан авахад и-мэйл хаяг, шаардлагатай тохиолдолд утасны дугаар, худалдан авсан багц, дүн, промо код, захиалгын дугаар (UUID) зэргийг цуглуулна.
2.3. Төлбөрийн мэдээлэл. Төлбөрийг QPay-ээр дамжуулан хийнэ. Бид таны картын дугаар, банкны нэвтрэх мэдээллийг цуглуулдаггүй, хадгалдаггүй. Бид зөвхөн төлбөрийн төлөв (төлөгдсөн / хүлээгдэж буй) болон нэхэмжлэхийн дугаарыг хүлээн авна.
2.4. eSIM болон ашиглалтын мэдээлэл. Таны худалдан авсан eSIM-ийн идэвхжилтийн төлөв, хүчинтэй хугацаа, дата хэрэглээний хэмжээг eSIM сүлжээний нийлүүлэгчээс хүлээн авч танд харуулна. Бид таны интернэт хөтчийн түүх, зочилсон вэбсайт, мессеж, дуудлагын агуулгыг үзэх боломжгүй бөгөөд цуглуулдаггүй.
2.5. Төхөөрөмжийн нийцлийн шалгалт. Аппликейшн нь таны төхөөрөмжийн загварын нэр, үйлдвэрлэгчийг eSIM дэмждэг эсэхийг шалгах зорилгоор уншина. Энэ шалгалт таны төхөөрөмж дээр локалаар хийгддэг.
2.6. Техникийн болон статистик мэдээлэл. Вэбсайт дээр Google Analytics, Sentry (алдааны бүртгэл), аппликейшн дээр Expo-ийн ажиллагааны хэмжилт (Expo Observe) ашиглан хуудасны үзэлт, апп ачаалах хугацаа, алдааны мэдээллийг цуглуулна. Эдгээр нь үйлчилгээгээ сайжруулах зорилготой.
4.1. Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч зардаггүй. Мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд, зөвхөн шаардлагатай хэмжээгээр гуравдагч талтай хуваалцана:
5.1. Вэбсайт болон аппликейшны сервертэй харилцах бүх холболт HTTPS/TLS шифрлэлттэй байна.
5.2. Аппликейшн дээр таны нэвтрэлтийн token-ийг төхөөрөмжийн хамгаалалттай санах ойд (iOS Keychain, Android Keystore) хадгална.
5.3. Хувийн мэдээлэлд зөвхөн ажлын үүргийн хүрээнд шаардлагатай ажилтан хандах эрхтэй.
6.1. Бүртгэлийн мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
6.2. Захиалга, төлбөрийн баримтыг Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд (ерөнхийдөө 5 жил) хадгална.
6.3. Дээрх хугацаа дууссаны дараа мэдээллийг устгах эсвэл хувийн шинжийг арилгана.
7.1. Та өөрийн тухай хадгалж буй мэдээлэлтэй танилцах, буруу мэдээллийг засуулах хүсэлт гаргах эрхтэй.
7.2. Та бүртгэл болон холбогдох хувийн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Дэлгэрэнгүйг Бүртгэл устгах хүсэлт хуудаснаас үзнэ үү, эсвэл info@easysim.mn хаягаар хүсэлтээ илгээнэ үү.
7.3. Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5-7 хоногийн дотор шийдвэрлэж, баталгаажуулах и-мэйл илгээнэ.
7.4. Хууль тогтоомжийн дагуу хадгалах шаардлагатай санхүү, захиалгын түүхийн мэдээллийг устгах боломжгүй бөгөөд тогтоосон хугацаанд хадгална.
8.1. Манай үйлчилгээ 18-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Хэрэв ийм хэрэглэгчийн мэдээллийг санамсаргүйгээр цуглуулсныг илрүүлбэл нэн даруй устгана.
9.1. Вэбсайт нь нэвтрэлтийн session хадгалах, статистик тооцох зорилгоор күүки ашиглана. Та хөтчийнхөө тохиргооноос күүкиг хязгаарлаж болох ба энэ тохиолдолд зарим боломж хязгаарлагдаж болзошгүй.
9.2. Гар утасны аппликейшн зар сурталчилгааны танигч (advertising ID) ашигладаггүй бөгөөд хэрэглэгчийн зан төлөвт суурилсан зар харуулдаггүй.
10.1. Бид энэхүү бодлогыг шинэчилж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлж, дээд талд шинэчилсэн огноог тэмдэглэнэ.
10.2. Асуулт, санал, гомдлоо info@easysim.mn хаягаар илгээнэ үү.