Хэрэглэгч EasySim.mn дээрх бүртгэл (Google эсвэл Facebook нэвтрэлт) болон түүнтэй холбоотой хувийн мэдээллээ устгуулах хүсэлтийг доор дурдсан журмаар гаргах боломжтой.
1.1. Бүртгэлээ устгуулах хүсэлтээ дараах цахим шуудангаар илгээнэ үү: info@easysim.mn
1.2. Захидалдаа бүртгэлтэй и-мэйл хаяг (Google/Facebook), утасны дугаар, нэрээ дурдана уу.
2.1. Хүсэлтийг баталгаажуулсны дараа таны бүртгэл (нэр, и-мэйл, утасны дугаар, профайл зураг) болон бүртгэлтэй холбоотой session/token мэдээлэл устгагдана.
2.2. Хууль тогтоомжийн дагуу хадгалах шаардлагатай санхүү, захиалгын түүхийн мэдээллийг (нягтлан бодох бүртгэл, татварын баримт) тодорхой хугацаанд хадгална.
Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5-7 хоногийн дотор шийдвэрлэж, баталгаажуулах и-мэйл илгээнэ.